Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Барселона оноо алдлаа

SPS телевиз
2017 оны 11 сарын 27
SPS
Зураг зураг

Испанийн Ла лигийн 13 дугаар тойргийн хүрээнд Каталоны Барселона клуб тэдний араас 4 оноо дутуу хожигдолгүй нэхэж байсан Валенсиагийн талбайд зочлон тоглолоо. Улирлын эхний 12 тоглолтод 11 хожиж, нэг тэнцээд байсан “Барса” тэдний талбайд тун хүнд тоглолтыг хийсэн юм.

Тоглолтын 30 дахь минутад багийн лидер Лионель Мессигийн торгуулийн талбайн гаднаас хийсэн хүчтэй цохилтыг хаалгачийн гараас ойж гоолын шугамыг 100 хувь давсан ч шүүгч гоолыг тооцсонгүй. Улмаар тоглолтын 60 дахь минутад Валенсиагийн Хосе Хаяагийн зүүн жигүүрээр довтолж хөндлөн дамжуулалт өгснийг довтлогч Родриго Морено гүйцээж багтаа тэргүүллийг авчирсан.

Харин тоглолтын төгсгөлд буюу 82 дахь минутад Барселона клубээс Лионель Мессигийн дамжуулалтаар Хорди Альба тэнцээний гоолыг оруулж тус бүртээ нэг оноо авлаа.

Испанийн Ла лигийг Барселона 35 оноотой тэргүүлж байгаа бол тэдний араас Валенсиа 31, Атлетико Мадрид 27, Реал Мадрид 27, Севилья 25 оноотой эхний таван байрт бичигдэж байна.

Зураг