Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хөнгөлөлттэй эмээр үйлчилж байгаа эмийн сан, өрхийн эмч нарын жор бичилтэд хяналт, үнэлгээ хийжээ

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн 6 дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй эмээр үйлчилж байгаа эмийн сан, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын жор бичилтийн стандартын хэрэгжилтийн байдалд ЭМЯ, НЭМГ, Эрүүл мэндийн даатгалын газар хамтран үнэлгээ хийжээ.

Хяналт, үнэлгээг 25 хүний бүрэлдэхүүнтэй 6 ажлын хэсэг томилогдон арваннэгдүгээр сарын 10-наас эхлэн хийжээ. Тэд Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй байгууллагаар явсан байна.

Улмаар ажлын хэсэг иргэдэд эмийн зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэх хэрэгтэй гэсэн дүгнэлтийг хийсэн талаар өнөөдөр холбогдох албаныхан мэдээллээ.

"Эмийн сангууд 2016 онд баталсан хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтыг баримталж байна"
 

ЭМД-ын бодлогын хэрэгжилтийн газрын тусламж үйлчилгээний чанарын хэлтсийн дарга Б.Баярболд "2017 онд Эрүүл мэндийн даатгалын газар нь улсын хэмжээнд  861 эмийн сантай, Нийслэлийн хэмжээнд 324 эмийн сантай даатгалын гэрээ байгуулан ажиллаж байна. 

Энэ удаагийн хяналт, үнэлгээнд 60 орчим эмийн сан хамрагдсан. Эдгээр эмийн сангууд нь 2016 онд баталсан хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтыг баримтлан ажиллаж байна. 

Үүнд 187 олон улсын хэвшлийн, худалдааны хэвшлийн 813 төрлийн эм орсон байдаг. Харин 2017 онд хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтыг шинэчлэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна" гэв.

"Өрхийн эмч өвчтөнөө зайлшгүй үзэж байж жор олгох ёстой"
 

НЭМГ-ын ерөнхий мэргэжлийн тусламж үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн н.Ганцэцэг "Өнөөдөр Нийслэлийн хэмжээнд 142 өрхийн эрүүл мэндийн төв иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр газрууд нь хөнгөлөлттэй эмийн жорыг иргэдэд бичиж өгдөг. Өрхийн эмчийн хяналтад байдаг архаг өвчтэй хүмүүс болон эмчийн үзлэг, оношилгоонд хамрагдсан иргэд жорын дагуу бичсэн эмийг авч хэрэглэх учиртай. 

Гэтэл хяналт, үнэлгээгээр иргэд өрхийн эрүүл мэндийн төвүүд дээрээ 1-2 хоног дугаарлаж сууж байгаад эм бичүүлж байна. Энэ нь иргэдийн эмийн талаар мэдлэг муу, зохистой хэрэглээг мэдэхгүй байгааг харуулж байна. Зарим хүмүүс эмчээ загнаад эмээ бичүүлж авч байгаа байдал харагдсан.

Тиймээс бид өрхийн эмчид зайлшгүй өвчтөнөө үзэж, картын бичлэгийг хийж, тухайн өвчтөнд таарсан тун хэмжээгээр нь жороо бичиж олгож байх шаардлагыг тавьж байгаа. 

Энэ ч үүднээс цаашид бид хяналтыг улам сайжруулж ажиллах болно" хэмээн онцоллоо.

"Цахим программыг нэвтрүүлж эмч, өвтөнийг хянана"
 

ЭМЯ-ны эм, эмнэлгийн хэлтсийн дарга М.Уранчимэг "Иргэд гэр бүлийнхээ хүний өмнөөс өрхийн эмчид очин эмийн жор бичиж өгөх хүсэлт, шаардлага тавьж байна. Зарим иргэд шаардлагагүй жорыг эмчээс бичүүлж авч байна. 

Энэ байдлыг зохицуулахын тулд бид цаашдаа цахим программыг нэвтрүүлнэ. Цахим программ нэвтэрснээр тухайн иргэн хаана, хэзээ, ямар өрхийн эмчид, ямар оноштойгоор, ямар эм бичүүлснийг хянах боломжтой болох юм.

Өрхийн эмч ч мөн адил ямар өвчтөнд, хэдэн удаа, ямар оноштойгоор, ямар эм бичсэн нь хянагдана" гэлээ.

 Хөнгөлөлттэй үнээр олгох ЭМИЙН ЖАГСААЛТ: