Нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолуудад дүрэм зөрчин зогсож байгаа зөрчлийг таслан зогсоох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, нийтийн тээврийн хэрэгслийн хурдан шуурхай зорчих нөхцлийг бүрдүүлэх, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нэгдсэн хяналт, шалгалтыг энэ сарын 21-нээс эхлүүлээд байгаа билээ.
Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч нар, Замын цагдаагийн албаны НЗХХГ-ын ЗХЗХ, дүүргүүд дэх замын цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүн хамтран явуулж буй хяналт, шалгалт арванхоёрдугаар сарын 5-нд дуусах бөгөөд зөрчил илрүүлэх теле камер, холбооны хэрэгсэл, шалгах төхөөрөмжтэйгөөр нийслэлийн 6 дүүрэгт үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа аж.
Иргэд та бүхэн нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолуудад замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зогсохгүй байх, зөвхөн зориулалтын зогсоолд автомашинаа зогсоож, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг анхааруулж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Тээврийн газар