НИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаан Хангарди ордонд өчигдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж баталлаа.
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.1-т заасны дагуу нийслэлийн төсөвт тодотгол хийх шаардлага үүссэн.
2017 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 159 тэрбум 969.9 сая төгрөгийн, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 33 тэрбум 122.9 сая төгрөгийн нийт 193 тэрбум 092.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэхээр байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.