Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

ДЭМБ: Амиа хорлолтын түвшингээр Монгол улс бүс нутагтаа ДЭД байранд явж байна

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага улс орнуудын амиа хорлолтын түвшинг харуулсан тайланг 2015 оны байдлаар гаргажээ.

100,000 хүн тутамд ноогдох дэлхийн дундаж амиа хорлолтын тоо 10.8 байдаг байна. Бүс нутгаар нь харьцуулбал Европчууд хамгийн өндөр үзүүлэлттэй буюу 14.1 байжээ.

Харин Зүүн Азийн (Номхон далайн баруун хэсэг) бүсэд Монгол улс 100,000 хүн амд 28.3 амиа хорлолт ноогдох үзүүлэлтээр дэд байранд орсон байна. Бидний өмнө Өмнөд Солонгос 32 үзүүлэлттэйгээр нэгд жагсжээ.

Харин Япончууд 19.7 гэсэн үзүүлэлтээр гуравдугаар байрт орсон байна. Дараах интерактив графикаас дэлгэрэнгүй мэдээллийг үзэх боломжтой.

График харагдахгүй бол дараах зурагнаас үзнэ үү.