Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч хүүхэд хүчирхийлсэн, алсан хэрэгт ЦААЗЫН ЯЛ оноодог болгох санал хүргүүлж байна гэв

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт"  сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр хийж байна. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлсэн юм. 

Тэрбээр энэ үеэр бага насны хүүхдийг хүчирхийлж, тарчлааж алсан гэмт хэрэгт цаазын ялыг сэргээх саналыг өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж байна хэмээн мэдэгдэв. 

Энэ тухай ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр олон нийтийн сүлжээнд ийнхүү мэдээллээ. 

Ерөнхийлөгч Х.Баттулга 10 дугаар сарын 16-нд цаазын ялыг сэргээх эсэх асуудлыг судлах хуульчдын баг ажиллуулж эхэлснээ зарлаж байсан билээ.