Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Онцгой байдлын аврагч, алба хаагчдад шагналын хур буулаа

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Улс тунхагласаны 93 жилийн баярын ойн өдрийг тохиолдуулан Онцгой байдлын албанд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, мэргэжлийн ур чадвараа дайчлан ажиллаж байгаа Онцгой байдлын албаны алба хаагчдыг шагнаж урамшуулах ажиллагаа өнөөдөр боллоо.

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар, Онцгой байдлын албаны “Тэргүүний ажилтан” тэмдгээр ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын Мэргэжлийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Дамдинсүрэн, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Мөнхбат, Нийслэлийн Онцгой байдлын газрын Санхүү үйлчилгээний албаны дарга, дэд хурандаа Д.Урантулга, мөн газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн нийслэлийн Онцгой комиссын нарын бичгийн дарга, дэд хурандаа Д. Оюунбат нарын 19 алба хаагчийг шагнав.

“Онц гал сөнөөгч” тэмдгээр Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Т.Удаахбаяр, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Ч.Маналдорж, Үндэсний Батлан хамгаалах Их сургуулийн Батлан хамгаалах удирдлагын академийн сонсогч, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар нарын 18 алба хаагчийг шагналаа.

Мөн ОБЕГ-ын даргын тушаалаар зарим алба хаагчдад цол олгов.

Эх сурвалж: ОБЕГ

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг