Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Амарбаясгалан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгогдлоо

Т.Саран, iKon.mn
2017 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МАН-ын Бага хурлын анхдугаар хуралдаан өчигдөр болж, Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгаланг сонгожээ. Түүнийг гишүүдийн 74.5 хувь нь дэмжсэн байна. Ерөнхий нарийн бичгийн даргыг намын дарга санал болгох дүрэмтэй. 

Намын дарга У.Хүрэлсүх МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад Д.Амарбаясгаланг санал болгосон байна. Харин заалнаас МАН-ын гишүүн Б.Баярмагнайг дэвшүүлжээ. 

МАН-ын XXVIII Их хурал гурван өдөр хуралдаж, намын дүрмийн шинэчлэлийн хүрээнд Бага хурлын гишүүдийн тоог 369 байхаар тогтсон юм. Өмнө нь МАН-ын Бага хурал 310 төлөөлөгчтэй байсан.