Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Нинжжамц: МҮОНРТ бүх контентоо HD форматаар хүргэнэ

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МҮОНРТ-ийн "Нээлттэй хаалганы өдөр" өнөөдөр боллоо. Өдөрлөгөөр МҮОНРТ-д хийгдэж байгаа техникийн шинэчлэлт, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, шинэ контентуудын талаар танилцууллаа.

МҮОНРТ 2017 онд МҮОНТ-ийн нэгдүгээр сувгийг HD форматад шилжүүлж, "MNB хүүхдүүд" цэцэрлэгийг нээн ажиллуулж, "MNB спорт", "MNB world"  сувгийн төслийн ажлыг эхлүүлсэн байна. Түүнчлэн тус байгууллагын зарим шаардлагатай хэсэгт засвар тохижилтыг ажлыг гүйцэтгэж, ажилчдынхаа эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт хамруулсан зэрэг олон арван ажлыг хийсэн талаар танилцууллаа.

2018 онд MNB World, MNB Sport сувгуудыг нээхээр төлөвлөж байна
 
Гэрэл зургийг mpa.mn

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц "2017 онд МҮОНРТ-ийн 50 жилийн ойн баяр тохиолоо. 50 жилийн ойд зориулж төр засаг, холбогдох хүмүүс Олон нийтийн телевизээ HD болгох ёстой гэсэн зорилтыг тавьж ажиллаж байна. Энэ хүрээнд улсын дэмжлэгтэйгээр МҮОНРТ-ийн бүх контент, техник, студи засварт орж, шинэчлэгдэж байна. Ингэснээр 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн орчин үеийн шийдлүүдийг гаргаж, үзэгчиддээ HD форматаар бүх контентуудаа хүргэж эхэлнэ. 

50 жилийн ойг тохиолдуулан бид контент, уран бүтээлүүд дээрээ нэлээн ажиллаж байна. 

2018 онд MNB World, MNB Sport сувгуудыг нээхээр төлөвлөж байна. MNB sport Суваг 2018 оны хоёрдугаар сарын 11-нээс эхлэн 17-24 цагийн эфирийг цацна. MNB World сувгийг 2018 оны долоодугаар сарын 1-нээс анхны эфирээ цацахаар төлөвлөж байна.

Энэ жил MNB хүүхдийн цэцэрлэгийг байгуулна гэсэн зорилт тавьж байсан, үүндээ хүрсэн. 

Энэ мэтчилэн олон ажлуудыг энэ жил хийж бүтээж, цааш цаашдаа ч хийхээр төлөвлөж байна" гэлээ.

MNB хүүхдүүд цэцэрлэг
 

"MNB хүүхдүүд" цэцэрлэг нь аравдугаар сарын 2-нд үүд хаалгаа нээж өдгөө 80 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тус цэцэрлэг нь 150 хүүхдийн ортой, 16 багш, ажилчинтай аж. “MNB хүүхдүүд” цэцэрлэг нь одоогоор долоодугаар сар хүртэл ажиллах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд бэлтгэл, ахлах, дунд, бага, ясли гэсэн таван бүлэгт хүүхдүүдээ хүлээж авжээ. Цагийн хуваарийн хувьд 08:00-20:00 цаг хүртэл ажилладаг байна.

"MNB World" суваг төсөл
 
Гэрэл зургийг mpa.mn

МҮОНТ улс орноо дэлхийд сурталчлах “MNB World” төсөл эхлүүлжээ. Тус суваг нь Монгол Улсыг сурталчлах, гадаад, дотоод бодлогын тухай мэдээ мэдээллийг дэлхий дахины үзэгч, сонсогчдод түгээн дэлгэрүүлэх гол үүргийг гүйцэтгэх зорилготой юм. MNB World сувгийн анхны эфирийг дотооддоо 2018 оны долоодугаар сарын 11-нээс цацахаар төлөвлөжээ. Харин 2019 онд олон улсад нэвтрүүлгээ цацаж эхлэх зорилт тавьжээ.

"Монголын Радио" 
 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ онд Монголын радио “Шинэ медиаг хөгжүүлнэ” уриатай ажиллаж байгаа аж. Монголын Радио өнөөдрийн байдлаар бэлтгэсэн контент нэвтрүүлгээ уламжлалт долгион болон FM 106-аар цацахын зэрэгцээ онлайн орчинд mnb.mn сайт, Подкаст, “Монголын Радио” Фэйсбүүк пэйж, “Монголын Радио” твиттер хаягаар хүргэдэг байна.

Олон нийтийн сүлжээ хариуцсан нэгж байгуулж есдүгээр сарын 1-нээс эхлэн Нэг болон залууст зориулсан “Пи-3” сувгийн контентийг онлайн орчинд дүрстэйгээр дамжуулж байгаа талаар өдөрлөгийн үеэр ярилаа.

 

ФОТО

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг