Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Богц дүүрэн НОМТОЙ БОТГОХОН

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Чингэлтэй дүүрэг, 16-р хороо, Согоотод "Ботгохон явуулын номын сан"-гийн нээлт өнөөдөр боллоо.

Гүүд Нэйборс Монгол ТББ, Чингэлтэй дүүргийн ОНХХ-ийн хэрэгжүүлж буй "Ботгохон номын сан" төсөл нь тус дүүргийн 13, 14, 15, 16, 19-р хороог хамарч байгаа юм.

Энэ төсөл нь гэр хорооллын хүүхдүүдэд номын сангийн үйлчилгээг ойртуулах, орон нутгийн иргэдийн ном унших дадлыг нэмэгдүүлэх зорилготойгоор наймдугаар сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд аравдугаар сараас эхлэн явуулын номын сангаар үйлчилдэг болжээ.

Одоогийн байдлаар хоёр сарын хугацаанд давхардсан тоогоор 1,540 хүүхэд номын сангаар үйлчлүүлсэн байна.

Ботгохон ЯВУУЛЫН номын санд:

  • Хүн бүр, хүүхэд бүрт нээлттэй. 
  • Хүүхдүүдэд илүү ойртож ажиллахаар хуваарийн дагуу ажилладаг. 
  • 500 гаруй үлгэрийн болон уран зохиолын номтой. 
  • Гэрийн даалгавар, хичээлээ давтах боломжтой.

Харин суурин номын сан нь 11 дүгээр сарын 27-оос эхлэн албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхлэх ба чөлөөт уншлагын танхим, үзвэрийн өрөө, багийн ажлын өрөө гэсэн бүтэцтэйгээр тохижуулагджээ.

Ботгохон СУУРИН номын санд:

  • Уншлагын танхим дах номнуудаас чөлөөтэй сонгож унших боломжтой. 
  • 1,200 орчим номын фондтой.
  • Урьдчилан захиалга өгч арга хэмжээ зохион байгуулж болно хэмээн Гүүд Нэйборс Монгол ТББ-ын ажилтнууд онцоллоо.
Ажиллах хуваарь: Даваа – Баасан гарагуудад 9:00-18:00
 

Ботгохон явуулын номын сангийн өнөөдрийн нээлтэд Хороодын Засаг дарга, сургууль, цэцэрлэгийн захирал, нийгмийн ажилтнууд, орон нутгийн иргэд, хүүхдүүдийн төлөөлөл болон Гүүд Нэйборс Монгол ТББ-ын ажилтнууд оролцлоо.