Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхий нийтээр “гэрлийн бохирдол”-д өртөж эхэлжээ

A.Жаргал
2017 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Улс орнууд, хотуудын гэрэлтүүлэг нэмэгдсэнээр хүн төрөлхтөн шөнийг мэдрэхээ больж байгааг “гэрлийн бохирдол” гэж нэрлэдэг болжээ.

2012 оноос 2016 оны хооронд жил бүр дунджаар хиймэл гэрэлтэй гадаа орчны хэмжээ 2 хувиар нэмэгдэж ирсэн байна.  Шөнийн хиймэл гэрэлтүүлэг нь зөвхөн хүнд биш, бас амьтан ургамлын амьдралд сөргөөр нөлөөлж байгаа гэнэ.

Энэ талаар хийсэн судалгаагаа хэсэг эрдэмтэд саяхан Science Advances сэтгүүлд нийтлүүлжээ. Тэд NASA-гийн хиймэл дагуулд байрлуулсан шөнийн гэрлийн эрчмийг хэмждэг багажны тусламжтайгаар судалгаагаа хийсэн байна.

Улс орон бүрт гэрэлтүүлгийн хэмжээ харилцан адилгүй байгааг судалгаа харуулжээ. Тухайлбал Өмнөд Америк, Африк, Азийн ихэнх орнуудын гэрэл ихээр нэмэгдсэн бол АНУ, Испани улсуудынх нэг түвшинд байгаа гэнэ.

Харин шөнийн гэрэлтүүлэг нь багассан хэдхэн орон байгаагийн дотор дайн тулаантай байгаа Йемен, Сири багтсан байна.

Хэдийгээр хиймэл дагуулаас авсан шөнийн хотуудын зураг үзэсгэлэнтэй сайхан харагддаг ч хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөг нөлөөлж эхэлснийг судлаачид онцолжээ.

Тухайлбал шөнө хэт гэрэлтэй байх нь хүний нойрны хэмнэлийг алдагдуулж, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Шөнө гэрэлтэй байснаас зарим ургамлын тоос хүртэх явц тасалддаг. Гэрэлтэй гудамжинд ургаж буй модод гэрэлгүй газар ургадаг модноос долоо хоногийн эрт навчаа гээдэгийг тогтоожээ. Мөн хотуудын гэрэлтүүлэг шөнөөр нүүдэллэдэг шувуудын амьдралын горимд ноцтой өөрчлөлт оруулж байгааг тогтоосон байна.

Судлаачдын зөвлөснөөр бол хүний нүд тод гэрэлтэйд сайн харах зориулалттай биш, харин дүрсний ялгарал (контраст)-аар сайн харах чадвартай тул шөнийн цагаар хурц гэрэл хэрэглэхгүй, бага гэрэлтүүлэгтэй байхад нүдний хараанд сайнаар нөлөөлнө гэжээ.

 

Эх сурвалж: BBC