Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

ХасБанкны зэрэглэл сайжирлаа

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 11 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

Fitch Ratings агентлаг ХасБанкны зээлжих зэрэглэлийн төлөвийг “Эерэг” болгож сайжрууллаа. Үүнээс өмнө ХасБанкны зээлжих зэрэглэлийн төлөв нь Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлтэй адил “Тогтвортой” ангилалд байсан юм.  

ХасБанкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт өндөр түвшинд тогтвортой, гадаад зах зээлээс эх үүсвэр татан төвлөрүүлэх чадавхи сайтай, гадаад санхүүжилтийн нөхцөл нь цаашид улам сайжрахаар байгаа нь зээлжих зэрэглэлийн төлөвийг сайжруулсан гол үндэслэл болжээ.  Түүнчлэн ХасБанкны активын чанар 2018 онд сайжрах эерэг хүлээлттэй байгаа нь зэрэглэлийн төлөвийг дээшлүүлэхэд эергээр нөлөөлсөн байна.  

Зээлжих зэрэглэлийн төлөв “Эерэг” болж сайжирснаар ХасБанк олон улсын зах зээлээс харьцангуй бага хүүтэй санхүүгийн эх үүсвэрүүд татан төвлөрүүлж бизнес эрхлэгчдийг илүү таатай нөхцөлтэй зээлийн санхүүжилтээр дэмжих, иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг санхүүгийн зуучлалыг улам гүнзгийрүүлэх, банкны бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэн тэлэх боломж нэмэгдэж байна.

ХасБанк – Амьдралд Ашид Хамтдаа

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.