Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, Японы залуу судлаачдын Бага хурал болж байна

ikon.mn
2017 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Япон улсын Хоккайдо мужид үйл ажиллагаагаа явуулдаг Хоккайдо Монголын Харилцааны Нийгэмлэг, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо хамтран “ХӨГЖЛИЙН ГАРЦ, ШИНЖЛЭХ УХААНЫ ХЭРЭГЛЭЭ” сэдэвт эрдэм шинжилгээний Бага хурлыг энэ сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 

Монгол, Япон хоёр оронд сурч, ажиллаж буй шинжлэх ухааны салбар бүрийн залуу судлаачид өөрсдийн судалгааны ажлыг хэлэлцүүлж, өөр хоорондоо мэдлэг мэдээлэлээ солилцох, хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхийн зэрэгцээ дэлхийн хаана оршин буйгаас үл хамааран залуу судлаачид өөрсдийн судалгаагаар дамжуулан эх орны хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулах тухай өргөн хүрээнд хэлэлцэх үндсэн зорилготой бага хурал юм. 

Хуралд нийт 20 илтгэл тавигдаж байгаагийн 11 нь Монголоос, 9 нь Японд ажиллаж сурч буй залуу судлаачдаас бүрдсэн.

Монголоос оролцож буй 6 илтгэгч нь энэ оны “ХҮРЭЛ ТОГООТ"-ын эрдэм шинжилгээний хуралд түрүүлж БСШУСЯ-ны грант авсан шилдэг илтгэгчид.

Хурлыг Япон улсад суугаа Элчин сайдын яам, Саппоро хотын өргөмжит консул, Монгол Улсын Их Сургууль, Хоккайдогийн Их Сургууль, Япон дахь Монгол Иргэдийн нэгдсэн холбоо зэрэг байгууллагууд дэмжин ажиллаж байгаа аж.

 

Эх сурвалж: Хоккайдо Монголын Харилцааны Нийгэмлэг