Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллагын төслүүдэд 1,100 өрх, 4,000 гаруй хүүхэд хамрагдана

ikon.mn
2017 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага нь Монгол Улсад 1995 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгаалал, эдийн засаг болон өрхийн амьжиргааг сайжруулах чиглэлийн төсөл хөтөлбөрүүдээр дамжуулан хувьсан өөрчлөлт хийж, ядуурлыг бууруулах зорилгоор 16 Орон Нутгийн Хөгжлийн Хөтөлбөр болон 2-3 жилийн богино хугацааны төслүүдийг хэрэгжүүлж байгаа билээ.

Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага нь шинэ стратегийн түншлэлийн хүрээнд 2017-2020 оны хооронд  хэрэгжих “Төгсөлтийн Аргачлал-600”, “Орон Нутгийн Хүүхэд  Хамгаалал” болон “Хүүхдийн Төлөөх Орон Нутаг” төслүүдийг Баянзүрх, Сонгинохайрхан болон Хан-Уул дүүрэгт хэрэгжүүлэх бөгөөд нийт 1,100 өрх, 4,000 гаруй хүүхдүүд тус төслүүдэд хамрагдахаар байна.  
 

Төслийн нээлтийн үйл ажиллагааг Нийгмийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран өнөөдөр “Blue Sky Hotel Tower” Sapphire танхимд зохион байгууллаа.

Төслүүдэд дэмжлэгийг үзүүлэх талаар хамтын ажиллагааны Санамж Бичиг байгууллаа

 

Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга  Ж.Сандагсүрэн, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч, эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан таслийн удирдагч Д.Уламбаяр, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга Б.Энхболд болон Дэлхийн Зөн Монгол ОУБ-ны үйл ажиллагааны захирал Дорана Хавиер нар оролцсон бөгөөд төслүүдийн тогтвортой хэрэгжилтийг хангахад бүх талын тусламж дэмжлэгийг үзүүлэх талаар хамтын ажиллагааны Санамж Бичиг байгууллаа.