Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батзориг: Импортоор оруулж ирж байгаа өвсийг малчдад хямд үнээр олгож, махаар солих асуудлыг шийднэ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 87.2 хувийн саналаар баталлаа.

Үргэлжлүүлэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг танилцуулсан юм. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, үг хэллээ. 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, үг хэллээ. 

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг "Энэ жил бидэнд 51 орчим тонн тэжээл шаардлагатай байгаа. 16 мянга орчим тонн мах улсын нөөцөд бэлтгэхээр ажиллаж байна. Оруулж ирж байгаа өвсийг аль болох хямд үнээр олгож, махаар солих асуудлыг шийднэ" гэв. 

Өвсийг хөнгөлөлттэй үнээр авах боломжийг малчдад олгооч

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Я.Содбаатар "Засгийн газраас оруулж ирж байгаа энэ саналыг дэмжиж байгаа. Энэ жилийн өвөлжилт хүндрэх хандлага ажиглагдаж байна. Ер нь эртнээс сайн бэлтгэл хангах хэрэгтэй. Малчид өвс тэжээлийг махаар сольж болох уу? гэсэн асуудлыг тавьж байгаа. Засгийн газар үүн дээр анхаарч болох уу? Иргэд бэлтгэл их хийж байгаа. 

Улсын фондуудад байгаа өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгох асуудлыг шийдэж өгөөч. Нэг, хоёрдугаар сард фондын өвсийг 50 хувь хөнгөллөө гэдэг. 

Гэтэл тэр үед мал аль хэдийнээ муудчихсан байдаг. Үйл явдал болоод өнгөрсний хойноос хашхирах биш болохоос өмнө сэрэмжлэх шаардлагатай. Өвсийг хөнгөлөлттэй үнээр авах боломжийг малчдад олгооч" гэлээ.

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн 92 хувь нь дэмжлээ. Ингээд уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. 

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж, Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.