Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Боснийн Сербийн удирдагчид геноцидийн хэрэг тулган насаар нь хорих ял оноолоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Лхагва гарагт Гааг дахь НҮБ-ын эрүүгийн шүүхээс Боснийн Сербийн цэргийн командлагч асан Ратко Младичийг геноцид үйлдэж, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэнд буруутган насаар нь хорих ял оноожээ.

“Боснийн яргачин” нэрээр алдаршсан Младич шүүхийн шийдвэрийг уншихаас хэдхэн минутын өмнө шүүгчид рүү “Бүгд худлаа, та нар бүгд худалч” хэмээн хашхирсан тул танхимаас гаргасан байна.

 

Одоо 74 настай Младичийг Боснийн дайны үеэр үйлдэгдсэн 11 дайны гэмт хэргийн 10-т нь буруутай гэж үзжээ. Эдгээрийн дотор Сребреница тосгоны 8,000 муслим эрчүүд, хөвгүүдийг хядсан аллага, Боснийн нийслэл Сараевог 43 сарын хугацаанд бүслэх үеэр 11,000 гэмгүй иргэн алагдсан явдлыг багтаасан байна.

Сребреница тосгонд болсон аллагыг дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Европт гарсан хамгийн том харгислал гэж үздэг. Югослав улс задарсны дараа үндэстэн хоорондын дайн болж, Босни дахь Серби үндэстнүүд нутгийн муслимуудыг цэвэрлэх ажиллагаа явуулсныг Младич голлон удирдсан юм. Тэр 16 жил хэргээс зугтаж явсны эцэст баривчлагдан, 4 жил шүүлгэсний эцэст ийнхүү яллагдаж байна.

 

Эх сурвалж: AFP