Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Капитрон банкны “ДОЛОО ХОНОГ БҮР НЭГ САЯТАН” хөтөлбөрийн гурав дахь азтан тодорлоо

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 11 сарын 23
Сурталчилгаа

Капитрон банкны 16 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Долоо хоног бүр нэг саятан” картын урамшуулалт хөтөлбөр амжилттай үргэлжилж байна.

Энэхүү хөтөлбөрийн 3 дахь азтанг 2017 оны 11-р сарын 20-ны өдрийн 13.00 цагт Капитрон банкны пэйж хуудсаар шууд тодруулсан бөгөөд энэ удаагийн 1 сая төгрөгийн азтанаар Капитрон банкны Өмнөговь салбарын харилцагч Ц.Жавзансүрэн тодорлоо.

 

Азтан Ц.Жавзансүрэнд Капитрон банкны Өмнөговь салбарын захирал С.Мятавдорж урамшууллын батламжийг гардуулан өгч, баяр хүргэлээ. /“Долоо хоног бүр нэг саятан” картын урамшуулалт хөтөлбөрийн 3 дахь долоо хоногийн азтаны тохирлын бичлэгийг https://www.facebook.com/CapitronBank/videos/1448256975291276/ - с үзнэ үү./

Долоо хоног бүр нэг саятан” урамшууллын хөтөлбөр 2017.11.06 - 2017.12.18 - ны өдөр хүртэлх хугацаанд явагдана. Нийт 7 долоо хоногийн турш 7 саятанг тодруулж, 7 дахь долоо хоногт урамшуулалд оролцогчдын дундаас нэг Супер азтанг тодруулна. Супер шагнал “Хосоороо АВАТАР аялалаар аялах эрх”-ийн эзэд болж, хэзээ ч мартагдашгүй гайхалтай аялалыг өнгөрүүлэх юм.

 

Капитрон банкны картаараа гүйлгээ хийснээр эсвэл Капитрон банкны картыг шинээр нээлгэснээр хүн бүр энэхүү хөтөлбөрт хамрагдах эрхтэй болох юм. /Та картын урамшуулалт хөтөлбөрт хэрхэн оролцох талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://www.capitronbank.mn/mn/about-us/about-bank/news/39 – аас үзнэ үү. /

Долоо хоног бүр нэг саятан” картын урамшуулалт хөтөлбөрийн 4 дэх долоо хоногийн тохирлын азтаныг 2017.11.27-ны өдрийн Даваа гаригийн 13.30 цагаас Капитрон Банкны www.facebook.com/CapitronBank/ Facebook хуудсаар LIVE хийж шууд тодруулна.

Эрхэм таныг азын тэнгэр ивээх болтугай !

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.