Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Шинжлэх ухаан, технологи, инноваци-2017" экспо үзэсгэлэнд 90 гаруй байгууллага бүтээлээ дэлгэлээ

ikon.mn
2017 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг

“Шинжлэх ухаан, технологи, инноваци-2017” экспо үзэсгэлэн өнөөдөр Монголын Уран зургийн галарейд нээлтээ хийлээ.

Нээлтийн арга хэмжээнд БСШУС-ын Дэд сайд Ё.Отгонбаяр, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга Т.Ган-Эрдэнэ, Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал Д.Энхжаргал нарын холбогдох албаны хүмүүс оролцов.

Жил бүрийн арваннэгдүгээр сарын сүүлийн 7 хоногт шинжлэх ухааны салбарын ажилтан, ажиллагсдын тэмдэглэлт өдөр тохиодог. Энэ хүрээнд тус үзэсгэлэнг БСШУСЯ, Шинжлэх ухаан, технологийн сан, Шинжлэх ухааны академи хамтран зохион байгуулж байна.

Үзэсгэлэнд эрдэм шинжилгээний 27 хүрээлэн, төв, корпорациас гадна 11 их, дээд сургууль, лаборатори, гарааны 19, хувийн хэвшлийн 14 компани, төрийн бус байгууллага, гадаадтай хамтарсан төслийн 21 удирдагч, мэдээллийн технологийн таван компани бүхий нийт 97 байгууллага оролцож, бүтээлээ дэлгэлээ.

Үзэсгэлэн энэ сарын 22-23-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд оролцогч тус бүр 5-10 орчим нэрийн инновацийн бүтээгдэхүүнээрээ оролцож байна. Үзэсгэлэн маргааш буюу энэ сарын 23-нд хаалтаа хийж, шилдэг бүтээлийн эздийг шалгаруулна.

 

Эх сурвалж: БСШУСЯ