Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

WeChat-ийг эзэмшигч компани Фэйсбүүкээс өндөр үнэлгээтэй боллоо

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Хятадын сошиал сүлжээний WeChat үйлчилгээг эрхлэгч Тенсент компанийн зах зээлийн үнэлгээ өчигдөр $534.5 тэрбумд хүрснээр Фэйсбүүк компаниас давж гарлаа.

Фэйсбүүкийн үнэлгээ $519.4 тэрбум байгаа юм. Ингэснээр Тенсентийн урд технологийн компаниудаас зөвхөн Амазон, Google (Alphabet), Microsoft, Apple компаниуд жагсаж байна.

$542.7 тэрбумын үнэлгээтэй Амазоныг удахгүй гүйцэх нь тодорхой болжээ. Тенсентийн хувьцааны үнэ оны эхнээс 130 хувь өсөөд байгаа бол 10 гаруй жилийн өмнө анх хувьцаагаа гаргаж, нээлттэй компани болсноос нь хойш 11,250 хувиар өсөөд байна.

Өчигдрийн огцом өсөлт нь түүний гуравдугаар улирлын санхүүгийн үр дүн сайн гарсантай холбоотой.

Мөн Тенсент нь $500 тэрбумын босгыг давсан үзүүлэлттэй Азийн анхны компани болж байгаа юм. Тус компанийн мэдэлд бараг тэрбум хэрэглэгчтэй WeChat сүлжээ, “Honour of Kings” нэртэй Хятадын хамгийн алдартай гар утасны тоглоом багтдаг.

Тенсентийн хувьцааны үнийн өсөлт:

 

Эх сурвалж: Quartz