Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Австралийн шашны сургууль гэгээнтний хөшөөг засахаас өөр аргагүй болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Австралийн Аделайд дахь Католик шашны сургууль шинээр нээсэн гэгээнтний хөшөөгөө далдалж, зассаны дараа дахин нээхээс өөр аргагүй болсон байна.

 Саяхан нээгдсэн гэгээн Мартин де Порресийн хөшөөнд гэгээнтнийг жаал хүүд талхны булан өгч байгаагаар дүрсэлсэн гэнэ. Гэвч талхны буруу байрлал хүмүүст буруу ойлголт төрүүлж, сошиал сүлжээнд хүчтэй шүүмжлэл өрнөсөн тул хөшөөг зассаны дараа дахин нээхээр болжээ.

Уг нь хөшөөний зураг төсөл хэвийн харагдаж байсан боловч Вьетнамд захиалж хийлгээд ирсний дараа өөр харагдах болсныг сургуулийн захирал Симон Кобиак хэвлэлд ярьсан байна.

“Хөшөөг ирсний дараа 3 хэмжээст байдлаар харахад үнэхээр буруу ойлголт төрүүлэхээр болсон байв” гэж Кобиак мэдэгдэлдээ өгүүлжээ.

Сургуулийн захиргаа тэр даруй хөшөөг бүтээж, орон нутгийн барималчнаар засуулахаар болсон байна.

Мартин де Поррес нь 16 дугаар зуунд Перуд амьдарч байсан санваартан бөгөөд ядууст тусалдгаараа алдаршжээ. Түүнийг 1837 онд Ромын пап Грегори XVI адислаж, 1962 онд пап Ион XXIII гэгээнтэнд өргөмжилсөн юм.

 

Эх сурвалж: The Guardian