Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Архангай аймагт Британийн иргэнийг хөнөөсөн этгээдэд 16 жилийн хорих ял оноожээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг

ИБУИНВУ-ын /Британийн/ иргэн Стив Нэш Эдвард Архангай аймгийн Хангай сумын Тэрх багийн нутагт амь насаа алдсан хэрэг 2016 онд гарсан. Уг хэргийг тус аймгийн харьяат 34 настай, эрэгтэй Г гэгч шунахайн сэдлээр үйлдсэн болохыг цагдаагийн байгууллага тогтоосон юм. 

Хэргийн шүүх хурал Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр болсон байна.

Шүүхээс гадаадын иргэний амь насыг хөнөөсөн Г гэгч этгээдэд хаалттай /чанга дэглэмтэй/ хорих ангид 16 жилийн ял эдлүүлэх шийдвэр гаргажээ.

Талийгаачийн гэргий шүүхийн шийдвэрийн талаар ямар нэгэн гомдол хэлээгүй. Харин талийгаачийг алдсандаа маш их харамсаж байна гэжээ.

Архангай аймгийн шүүхээс шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй гэсэн үндэслэлээр уг хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх рүү шилжүүлсэн байна.