Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Цасан нурангиас урьдчилан сэргийлэх сургалт болно

ikon.mn
2017 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Монголын Уулчдын Үндэсний Холбооноос жил бүр өндөр зэрэглэлийн мэргэжлийн багш зааварлагч нарыг урьж уулын спортын тамирчид, сонирхогчдод мэргэжлийн сургалт явуулдаг.

Энэ жил АНУ-ын иргэн, цасан нурангийн шинжээч зааварлагч Билл Глүүд /Bill Glude/ 11 дүгээр сарын 25-ны Бямба гарагт танхимын, 26-ны Ням гарагт дадлага хичээлийг заах юм байна.  Дадлага хичээл Богд ууланд болно.

Цасан нурангийн шинжээч, зааварлагч, Alaska Avalanche Specialists компанийн үүсгэн байгуулагч Билл Глүүд нь мөсөн гол судлаач, мөсөн голын ай савын геологич мэргэжлээр Вашингтоны Их Сургуулийг төгссөн. Тэрээр Америкийн цасан нурангийн холбооны Мэргэжлийн зөвлөлийн гишүүнээс гадна тухайн холбооны Удирдах зөвлөлд ажиллаж байсан бөгөөд цасан нурангийн тал дээр 35 жилийн мэргэжлийн туршлагатай хүн юм.

 

Уулын спорт сонирхогч хэн бүхэн цасан нурангийн талаар анхан шатны мэдлэг мэдээлэлтэй байх зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ талаар мэргэжлийн сургагч багш ирж байгаа нь туршлага судлах үнэтэй сургалт болох юм.

Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг МУҮХ-ны дараах холбоосоор орж авах боломжтой.  https://www.facebook.com/events/1476693165748700/   

Өнгөрсөн жил АНУ-ын Аляск мужийн Alaska Powder Descent уулын аялал, аврах ажиллагаа, уулын цана, нисдэг тэрэгнээс цанаар гулгах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулдаг байгууллагын үүсгэн байгуулагч, хөтөч, сургагч багш Кевин Крейныг Монгол Улсад урин Алтай Таван Богд байгалийн цогцолборт газарт Потанины мөсөн гол дээр “Ангалаас аврах сургалт”-ыг сургагч багш Kevin Krein -ы удирдлага дор явуулсан ажээ.

 

Эх сурвалж: МУҮХ