2017/12/14
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,436.27₮
B30
УЛААНБААТАР
-15°
|
-21°
B28
УЛААНБААТАР
-17°
|
-24°
B32
УЛААНБААТАР
-12°
|
-21°
16:00
S44
-17°
17:00
S28
-20°
18:00
S28
-22°
19:00
S44
-22°
20:00
S44
-23°
21:00
S44
-23°
22:00
S44
-24°
23:00
S44
-24°
00:00
S44
-24°
01:00
S28
-24°
02:00
S28
-25°
03:00
S28
-26°

Самсунгийн нугардаг Galaxy X ирэх оны эхээр танилцуулагдана

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 22
iKon.MN

Удаан хугацаанд яригдаж буй Самсунгийн нугардаг гар утас ирэх оны эхээр зах зээлд гарна гэж эх сурвалжууд мэдээлжээ.

Өмнөд Солонгосын технологийн аварга компанийн шинэ гар утсыг Galaxy X гэж нэрлэх ба ирэх оны нэгдүгээр сард болох CES (Consumer Electronic Show) арга хэмжээний үеэр танилцуулах гэнэ.

Тус компанийн вэб сайтад шинэ гар утсанд зориулсан хуудас нэмэгдсэн байгааг Нидерландын Mobilekopen сайт олж мэдсэнээ дамжуулжээ.

Өнгөрсөн зун Самсунгийн мобайл бизнес хариуцсан захирал Ко Дон Жин хэвлэлд ярихдаа нугардаг хийцтэй гар утсыг 2018 онд гаргана гэж мэдээлж байв.

Бас Самсунгийн Өмнөд Солонгосын Патентийн газраас авсан нугардаг дизайнтай гар утасны пaтентийн зураг аравдугаар сард хэвлэлүүдээр тарж байсан юм.

 

 

Энэ зурагт шинэ гар утас нь голоороо нугардаг байхаар дүрслэгдсэн байна. Харин Galaxy X нь патентийн зураг дээр үзүүлсэн шиг нугардаг байх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

 

Эх сурвалж: Mashable

 

x