Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ардчилсан Залуучуудын Холбооны тэргүүнээр С.Эрдэнэболд сонгогдлоо

ikon.mn
2017 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Ардчилсан Залуучуудын Холбооны тэргүүнийг сонгох санал хураалт өнөөдөр явагдлаа.

Нэр дэвшигч С.Эрдэнэболд нийслэлийн есөн дүүргээс наймд нь, 21 аймгийн дийлэнхид ялалт байгуулж 5,293 санал буюу 63.4 хувийн саналаар Ардчилсан Залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

С.Эрдэнэболд нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, АНУ-ын Индианагийн их сургуулийг мөн Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн бөгөөд 2016 онд Харвардын их сургуулийн Жон Кеннедигийн нэрэмжит Төрийн удирдлагын сургуульд магистрын зэрэг хамгаалсан байна.
 
Тэрээр 2006 онд Ардчилсан намд гишүүнээр элссэн бөгөөд АН-ын хэрэг эрхлэх газар, Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах газрын даргаар ажиллаж байсан.

Мөн МҮОНРТ, Нээлттэй мэтгэлцээний холбоо, ХЗДХЯ-ны харъяа Хууль зүйн Үндэсний хүрээлэн, Ерөнхийлөгчийн тамгын газар зэрэг газруудад ажилласан туршлагатай гэж АН-ын хэвлэлийн албанаас мэдээллээ.