Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Хаянхярваа: Өнөөдрийн энэ шийдвэр МАН-ыг дахин хүчирхэг байхад нөлөөлнө

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа намын даргын сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн билээ. Тэрбээр У.Хүрэлсүхэд баяр хүргэж, үг хэллээ.

Д.Хаянхярваа “У.Хүрэлсүх танд баяр хүргэж, өндөр амжилт хүсэн ерөөе. Өнөөдрийн энэ шийдвэр МАН-ыг дахин хүчирхэг байхад нөлөөлнө гэж үзэж байна.

Өнгөрсөн хугацаанд бид чамгүй бие биенийгээ доош нь хийж хэмэллээ.

Журмын нөхөддөө эвгүй үг хэлж байсан бол уучлал хүсэж байна.

МАН хүнийг хүмүүжүүлж, өсгөж, ирээдүйн ажил амьдралд нь залгуулж өгч байгаа.

Намынхаа үнэт зүйлийг бүгдээрээ дахин сэргээе.

М.Энхболд энэ намыг өдий зэрэгт хүргэсэн” гэлээ.