Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосоос дүрвэж ирсэн цэрэг ухаан ормогц К-поп дуу сонсгохыг хүсжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Өмнөд Солонгосын охидын Twice хамтлагийнхан

Хойд Солонгосоос хил давж ирсэн цэрэг Өмнөд Солонгосын эмнэлэгт хэд хэдэн удаа хагалгаанд орж, биеийн байдал нь хүнд байгаа билээ.

Саяхан тэр ухаан орж, эмч нартай харилцаж эхэлсэн тухай Өмнөд Солонгосын Донг-А Илбо сонинд мэдээлжээ.

Оргодол цэрэг автомашинаар хилийн шугамд тулж ирсний дараа машинаасаа бууж зугтсан бөгөөд хилийн харуулууд араас нь олон удаа буудсан юм. Түүний биенээс зургаан сум гаргажээ.

Ухаан орсныхоо эхэн үед цэрэг эмч нартай нүдээ анивчих дохиогоор харилцаж байсан гэнэ. Харин ярих чадвартай болсныхоо дараа тэр эхлээд өөрийгөө Өмнөд Солонгост байгаа эсэхийг лавлаж асуужээ. Үүний дараа эргэлзсэн цэрэг Өмнөд Солонгосын поп дуунаас сонсгохыг хүссэн байна.

Албаныхан оргодол цэрэг яагаад поп дуу хөгжим сонсгохыг хүссэн шалтгааныг сонирхож байгаа гэнэ. Тэд хил дагуу явуулдаг суртал нэвтрүүлгийн чанга яригчууд түүнийг оргоход нөлөөлсөн байх гэж таамаглажээ. Өмнөд Солонгосын арми хоёр Солонгосын хил дагуу хүчтэй чанга яригчууд байрлуулж, Өмнөдийн сүүлийн үеийн дуу хөгжим тоглуулан Хойд Солонгосын иргэдэд нөлөөлөхийг оролддог юм.

 

Тиймээс Сөүлийн тал өөрсдийнх нь суртал нэвтрүүлэг нөлөөлсөн эсэхийг мэдэх боломж хэмээн үзэж, оргодол цэргийн биеийг сайжрах үед дэлгэрэнгүй ярилцлага хийхээр бэлдэж байгаа гэнэ.

Хойд Солонгосын цэрэг ухаан орохоосоо өмнө Пёньяны дэглэмийн муу муухайг биеэрээ батлан үзүүлээд байгаа. Хагалгааны үеэр түүний гэдэс дотроос олон тооны шимэгч хорхой гарсны дотор 27 см урт туузан хорхой байсан юм. Энэ нь Хойд Солонгосын ард иргэд ямар хүнд нөхцөлд амьдарч байгаагийн баталгаа болсон байна.

 

Эх сурвалж: Business Insider