МАН-ын XXVIII Их хурал хаалттай үргэлжилж, даргаа сонгох асуудлаар гишүүд санал өгч байна. МАН-ын даргад У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа хоёр нэр дэвшиж байгаа юм.
МАН-ын даргад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, МАН-ын гишүүн Н.Дэмбэрэл нар өрсөлдөх байсан ч нэрээ татсан. Түүнчлэн "Эксклюзив" компанийн гүйцэтгэх захирал Г.Майцэцэг МАН-ын даргад нэр дэвших өргөдлөө өгсөн ч татгалзсан хариу авчээ.
Учир нь Тэрбээр Баянгол дүүргийн МАН-ын 121-р үүрт харъяалагддаг намын гишүүн гэдэг нь тогтоогдоогүй байгаа тул намын даргад өрсөлдөх эрх үүсэхгүй байгааг албан бичигт дурьджээ.
Албан бичиг: