Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Телевизийн нэрт хөтлөгч Чарли Роуз найман эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдлоо

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Телевизийн ярилцлагын шоуны алдартай хөтлөгч, 75 настай Чарли Роузыг найман эмэгтэй бэлгийн дарамт үзүүлж байсанд буруутгасны дараа CBS суваг түүний ажлыг түдгэлзүүлжээ.

Холливүүдын продюсер Харви Уэйнштэйний дуулианаас хойш ийм хэрэгт холбогдож буй алдартнуудын сүүлийнх нь Роуз болж байна.

The Washington Post сонинд түүнтэй хамт ажилладаг байсан эмэгтэйчүүд түүхээ ярьцгаажээ. Чарли Роуз тэдэн рүү утсаар ярихдаа садар самуун үг хэллэг хэрэглэж, заримынх нь өмнө зориуд нүцгэн явж, хөх, өгзөг, бэлэг эрхтэнд нь гараа хүргэдэг байсан гэж мэдүүлцгээсэн байна.

Тэд “Charlie Rose show” нэвтрүүлгийн арын албанд 1990-2011 оны хооронд ажиллаж байжээ. Халдлагад өртөх үедээ эдгээр эмэгтэйчүүд 21-37 настай байсан гэнэ.

Чарли Роуз сонины мэдээллийн дараа мэдэгдэл гаргаж, сэтгүүл зүйн карьерынхаа 45 жилийн түүхэнд хамтран ажилладаг эмэгтэйчүүдтэйгээ үргэлж хүндэтгэлтэй харьцаж ирсэн гээд зарим нэг тохиолдолд зохисгүй харьцсан бол уучлал гуйж байгаагаа илэрхийлжээ.

Тэр бас зарим мэдээллийн үнэн эсэхэд эргэлзэж байгаагаа ч нуугаагүй байна.

Чарли Роуз нь 2015 онд тухайн үед Монгол улсын ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдоржтой ярилцаж байсан юм.

Эх сурвалж: Independent