Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс дахь БНЧУ-ын ЭСЯ 3 үгт хаягтай боллоо

ikon.mn
2017 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсад анх 2016 оноос эхлэн үндэсний хэмжээний шуудангийн үйлчилгээ үзүүлэгч Монгол Шуудан ХК-тай хамтран ажиллаж эхэлсэн 3 үгт хаягжилтын технологийг энэ сарын 16-ны өдрөөс эхлэн Монгол Улс дахь БНЧУ-ын ЭСЯ өөрийн үйл ажиллагаандаа албан ёсоор ашиглаж эхэллээ. 

Монгол Улс дахь Их Британи улсын ЭСЯ хамгийн анхны 3 үгт хаягжилтын системийг ашиглагч Элчин сайдын яам болж байсан бол ийнхүү 2 дахь нь БНЧУ-ын ЭСЯ  болж байна.  

 

БНЧУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Ийржи Бродский “Монгол Улс дахь Чех улсын Элчин Сайдын Яам энэхүү 3 үгт хаягжилтын технологийг ашиглаж эхэлсэн дэлхийн хамгийн анхны Чех улсын Элчин сайдын яам болж байгааг дуулгахад таатай байна.

what3words компаниас санал болгож буй 3 үгт хаягжилтын системийг манай Элчин сайдын яам ашиглаж эхэлснээр Монгол Улс дахь Чех улсын Элчин Сайдын Яамын байршлыг илүү хялбараар олох боломжтой болсноос гадна консулын үйлчилгээг Монгол иргэдээс гадна Монгол Улс дахь Чех улсын иргэдэд хүртээмжтэй болгох давуу талтайг мөн онцлох нь зүйтэй юм” гэв.

Түүнчлэн тэрбээр тус улсын Элчин сайдын яамыг ///clarifies.politics.dozens эсвэл ///дагах.эгэл.өгнө гэсэн 3 үгээр олох боломжтой болсныг албан ёсоор мэдэгдлээ.


Хаяг, байршил нь тодорхойгүй, гудамжны нэр эсвэл дугаарыг тэр бүр хэрэглэж заншаагүй Монгол Улсад what3words компаниас санал болгож буй 3 үгт хаягжилтын системийг 2016 оноос эхлэн өргөнөөр ашиглаж эхэлсэн билээ. Энэхүү хаягжилтын технологи нь дэлхийн гадаргууг бүхэлд нь 3м х 3м квадратад хуваан тус бүрт нь 3 үгийн нийлбэрийг оноон өгсөнөөрөө тун онцлогтой бөгөөд энэ нь огт хаяггүй эсвэл хаягжилт муутай байршилд хаягтай байх бүрэн боломжийг олгож байгаагаараа давуу талтай.

 

Эх сурвалж:  Монгол дахь Чех улсын Элчин сайдын яам