Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Сайхан Хотын төлөө Сайн бизнесийг дэмжье" аяныг эхлүүллээ

А.Намуун, iKon.mn
2017 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Мастер групп” ХХК-ийн зүгээс 10 жилийн ойгоо тохиолдуулан нийгмийн хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг үлгэр жишээ сайн бизнесийн байгууллагуудыг тодруулж, тэдний үүрэг оролцоог олон нийтэд таниулан сурталчилж, урамшуулах, улмаар бусад бизнес эрхлэгчдэд сайн бизнес эрхлэхийг уриалах зорилготой “Сайхан Хотын төлөө Сайн бизнесийг дэмжье” аяныг санаачлан зохион байгуулж байгаа аж. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мастер проперти менежмент ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Уянга ""Мастер Групп ХХК нь үл хөдлөхийн салбарт 10 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан. Манай компани нь хөрөнгийн менежмент, үл хөдлөх хөрөнгийн борлуулалт, худалдаа, түрээс, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 

Бид 10 жилийнхээ ойн хүрээнд шат дараатай 4 арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ нь “Сайхан Хотын төлөө Сайн бизнесийг дэмжье” аян юм.
Энэхүү аяны хүрээнд “Амжилтын түүх” сэдэвт форум, Сайн бизнесийн шалгуур хангах 10 бизнест 30 хувийн хөнгөлөлттэй үнээр оффис худалдаж авах боломж, “Сайн бизнес шалгаруулах” сошиал уралдаан, Гоё Гудамж төсөл зэргийг зохион байгуулах юм. 

Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Улаанбаатар хотын А бүс болох СБД-н 7 хорооллын Ногоон нуурын гудамж, Алтайн гудамжийн нутаг дэвсгэрт “Гоё гудамж” нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулах төслийг 2018 оны гуравдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд Нийслэлийн захирагчийн албаны дэмжлэгтэй хэрэгжүүлэх болсон.

Төслийн хүрээнд бид 5,728 мкв талбай бүхий нийтийн эзэмшлийн явган хүний зам талбайг шинээр олон улсын стандарт норм дүрэмд нийцүүлэн тохижуулна. Тохижилтын ажлын хүрээнд нийтийн ашиглах боломжтой 100 гаруй авто зогсоол, гадна хуучин шонтой гэрлүүдийн толгойг солих, шинээр нэмж суурилуулах, явган хүний зорчих хэсэгт ногоон байгууламжийг шийдэх буюу мод тарих, хогийн сав болон сандал зэрэг цэвэр цэмцгэр хотын төвийн жишигт нийцэхүйц гудамжийг бий болгохоор ажиллаж байна.

Энэхүү төсөлд бид 500 гаруй сая төгрөг төсөвлөсөн. Мөн Монгол улсад бизнес эрхэлж буй аж нэгж байгууллагуудаас анх удаа энэ төрлийн төслийг санаачлан хэрэгжүүлэх болсондоо баяртай байна. Энэ бол манай компанийн зүгээс Улаанбаатар хотдоо оруулж буй томоохон хөрөнгө оруулалт байх болно" гэв.

 
Гэрэл зургийг mpa.mn
“Сайхан Хотын төлөө Сайн бизнесийг дэмжье” аяны хүрээнд зохион байгуулагдах ажлууд:
  1. “Амжилтын түүх” сэдэвт форум

2017 оны арваннэгдүгээр сарын 29-нд ProONE оффис дээр Монголын шилдэг 5 байгууллагын захирлуудыг урьж авчран, тэдний бизнесийн амжилтын түүхээс хуваалцана. Энэхүү форумд 100 баялаг бүтээгчдийг оролцуулах юм байна.

       2. Сайн бизнесийн шалгуур хангах 10 бизнест 30 хувийн хөнгөлөлттэй үнээр оффис худалдаж авах боломж олгоно.

"Мастер Групп" ХХК-ийн зүгээс нийгэм болон байгальд ээлтэй эко, эрүүл амьдралыг дэмжсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг, шинэ санал санаачилга хэрэгжүүлдэг, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлдэг, боловсролыг дэмжигч гэх мэт сайн бизнес эрхлэгчдэд оффис худалдаж авахад нь 30 хувийн хөнгөлөлт үзүүлэх аж.

       3. “Сайн бизнес шалгаруулах” сошиал уралдаан зарлана.

Сайн бизнес шалгаруулах уралдааныг 2 үе шаттайгаар явуулах бөгөөд эхний шатанд мэдээллээ ирүүлсэн газруудаас олон нийт болон уралдааныг дүгнэх ажлын хэсгээс шилдэг 10 компанийг шалгаруулна. 2-р шатанд шалгарсан 10 байгууллагууд өөрсдийн илтгэлээр өрсөлдөж шагналт 3 байрыг шалгаруулна.

Шагналын хувьд “Мастер групп”-ын шинэхэн ашиглалтад орсон Хотын төвөөс ГАНЦХАН км зайд байршилтай Хоймор оффист дараах байдлаар үнэгүй үйл ажиллагаа явуулах эрх олгох юм байна.
1-р байр: 1 жил
2-р байр: 6 caр
3-р байр: 3 cap

Үргэлжлэх хугацаа: 2017.11.21 - 2018.01.22

Хамрах хүрээ: Олон нийт болон байгальд ээлтэй эко, эрүүл амьдралыг дэмжсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг, шинэ санал санаачилгыг хэрэгжүүлдэг, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлдэг, боловсролыг дэмжин ажилладаг компаниудын дунд зохион явуулж байгаа бөгөөд сонирхсон хэн бүхэн мэдээллээ илгээж оролцох боломжтой гэнэ.

Мөн цаашид “Мастер групп” ХХК нь нийгмийн хариуцлагаа өөрсдийн үйл ажиллагаа явуулдаг Барилга бүтээн байгуулалт, Үл хөдлөх хөрөнгийн худалдаа, Хөрөнгийн менежментийн үйлчилгээ, Санхүүгийн чиглэл бүрд хэрэгжүүлэх болно гэдгээ энэ үеэр онцоллоо.