Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ын даргад У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа хоёр нэр дэвшиж байна

Т.Саран, iKon.mn
2017 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:13 2017/11/21

МАН-ын XXVIII Их хурал хаалттай үргэлжилж, даргаа сонгох асуудлыг хэлэлцэж байна.

Нэр дэвшигчдийн хувьд дөрвөн гишүүн өрсөлдөж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, МАН-ын гишүүн Н.Дэмбэрэл  нар үг хэлж нэрээ татжээ.

Одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хоёр МАН-ын даргад өрсөлдөхөөр үлдэж байна.

МАН-ын Их хуралд оролцож буй 1,309 төлөөлөгч саналаа өгч байна. Саналыг тоолох 21 аймаг 9 дүүргээс бүрдсэн 31 гишүүнтэй тооллогын комисс байгуулагджээ.

Саналт хураалт дуусаж, тооллого явагдснаар МАН-ын дарга У.Хүрэлсүх үү, Д.Хаянхярваа юу гэдэг нь тодорхой болно.

14:36 2017/11/21

Ж.Мөнхбат нэрээ татжээ
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Ардын Намын даргыг сонгох сунгаа Соёлын Төв өргөөнд хаалттай явагдаж байна.

Эх сурвалжийн өгсөн мэдээллээр, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга асан Ж.Мөнхбатыг хурлын танхимаас МАН-ын даргад нэр дэвшүүлжээ.

Уг саналыг Архангай аймгийн иргэн гаргасан байна.

Гэвч тэрбээр өөрөө нэрээ татжээ.

12:24 2017/11/21

МАН-ын даргыг сонгох асуудлыг Их хурлын төлөөлөгчид хаалттай хэлэлцэж байна
Гэрэл зургийг mpa.mn

МАН-ын XXVIII Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хурлаар МАН-ын даргыг сонгох бөгөөд нэр дэвшигчдийг албан ёсоор тодруулсны дараа нууцаар санал хураалт явуулах аж. 

Ингэснээр МАН-ын дарга хэн болох нь тодорхой болно. Одоогоор МАН-ын даргыг сонгох тухайд хаалттай хэлэлцэж байгаа бөгөөд Их хуралд оролцож буй төлөөлөгчид дээрх асуудалтай холбогдуулж үг хэлж байгааг эх сурвалж мэдээллээ.

Түүнчлэн өнөөдрийн хурлаар МАН-ын Бага хурал болон Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг сонгох юм.

Өчигдрийн хуралдаанаар МАН мөрийн хөтөлбөрөө шинэчилж, Бага хурлын хурлын гишүүдийн тоог баталжээ. МАН-ын Бага хурал 369 төлөөлөгчтэй байхаар тогтсон байна. 