Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Улаан чөтгөрүүд"-ийн амжилтыг эвдлээ

SPS телевиз
2017 оны 11 сарын 20
SPS
Зураг зураг

Энэ улирлаас Италийн “Сери А”-д анх удаа дэвшин тоглож буй “Беневенто” клуб улирлын эхний 13 тоглолтод бүгдэд нь хожигдож, Европын шилдэг 5 лигийн бүх клубууд дунд хамгийн муу амжилтыг үзүүлээд байна.

Тэднээс өмнө Английн алдарт “Манчестер Юнайтед” клуб 1930-1931 оны улиралд эхний 12 тоглолтод ялагдаж байсан бол Италийн клуб энэ анти амжилтыг нэгээр ахиулж, түүхэнд үлдэж байна.

“Сери А”-гийн 13 дугаар тойргийн хүрээнд “Беневенто” клуб өөрсдийн талбайдаа “Сассуоло”-г хүлээн авсан бөгөөд эхний гоолыг зочин багийн довтлогч Алессандро Матри 57 дахь минутад оруулсан юм. Энэ гоолоос найман минутын дараа “Беневенто”-гийн довтлогч тооны харьцааг тэнцүүлсэн ч тоглолтын төгсгөлд буюу шүүгчийн сунгасан дөрөв дэх минутад зочин багаас Федерико Пелусо мөргөн гоол оруулж, багаа ялалтад хөтөлсөн байна.

“Улаан чөтгөрүүд” эхний 12 тоглолтод хожигдсон тэр улиралдаа 42 тоглолтоос долоон ялалт авч доод лиг рүү унаж байв.

Зураг