Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

“Victoria’s Secret” загварын шоу өнөөдөр анх удаа Хятадад эхлэх гэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Victoria's Secret шоуны хятад загвар өмсөгчид

Дотуур хувцасны алдарт шоу “Victoria’s Secret” өнөөдөр Шанхай хотод нээгдэх гэж байна.

Энэ нь Хятадад болж байгаа анхны шоу юм. Уг шоуг үзэх урилга онлайн сүлжээнд 350,000 юань ($52,000) хүрч байгаа гэнэ. Хятадад анх удаа болж байгаа тул энэ жилийн шоунд тус улсаас хамгийн олон буюу долоон загвар өмсөгч оролцож байна.

Шоунд Британий дуучин Харри Стайлз оролцож уран бүтээлээ үзүүлэхээр болжээ. АНУ-ын поп од Кэтти Пери ирэхээр төлөвлөж байсан ч түүнд Тайванийг дэмжиж байсан гэдэг шалтгаанаар виз олгоогүй байна.

Мөн топ загвар өмсөгч Жижи Хадид тодорхойгүй шалтгаанаар оролцож чадахгүй болжээ. Тэр өмнө нь Азийнхныг доромжилсон видео сошиал сүлжээнд нийтэлж байсан нь виз авахад нөлөөлсөн байж болзошгүй гэсэн яриа гарсан байна.

Өнгөрсөн наймдугаар сард Шанхайн шоунд оролцох болсноо зарлаж байсан Хадид энэ удаа тодорхой тайлбар хэлсэнгүй. Түүнээс гадна Оросын загвар өмсөгчид болох Ирина Шарипов, Юлия Белякова, Катя Григорева, Украины модель Даша Хлистун нарт Хятадын эрх баригчид виз олгоогүй байна.

Мөн 2001 оноос хойш Victoria’s Secret шоунд алхаж байгаа Бразилийн загвар өмсөгч Алессандро Амбросиогийн хувьд Шанхайн үзүүлбэр сүүлчийн шоу нь болно гэсэн мэдээлэл таржээ.

Жил бүр дэлхийн 800 сая орчим үзэгчийг байлдан дагуулдаг дотуур хувцасны шоуг арваннэгдүгээр сарын 29-нд телевизээр нэвтрүүлэх гэнэ.

 

Эх сурвалж: South China Morning Post, People.com