Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Григор Димитров түүхэн амжилтыг давтлаа

SPS телевиз
2017 оны 11 сарын 20
SPS
Зураг зураг

Энэ оны эрэгтэйчүүдийн талбайн теннисний сүүлчийн тэмцээнүүдийн нэг “ATP Finals” өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд Болгарын теннисчин Григор Димитров түрүүлж, сүүлийн 19 жилийн хугацаанд “ATP Finals”-д оролцсон эхний жилдээ түрүү хүртсэн анхны теннисчин боллоо.

Дэлхийн чансааны зургаадугаарт эрэмбэлэгдэж байсан 26 настай болгар залуу тэмцээний Пете Сампрасийн хэсэгт Испанийн Пабло Карреньо Буста, Австрийн Доминик Тьем, Бельгийн Дэвид Гоффин нарыг, харин хагас шигшээд АНУ-ын Жэк Сок нарыг хожоод байсан юм.

Тэрбээр шигшээ тоглолтод Бельгийн теннисчин Дэвид Гоффинийг 7:5, 4:6, 6:3-аар буулган авч өөрийн замналынхаа хамгийн том цомыг 1.9 сая фунт стерлингийн хамт хүртэж дэлхийн чансааны гуравдугаар байраар энэ жилийг өндөрлүүлэхээр боллоо.

Димитров ялалтынхаа талаар сэтгүүлчдэд хэлэхдээ “Өөрийгөө ялсанд одоо хүртэл итгэхгүй байна. Би үргэлж Их дуулгад түрүүлэхийг хүсдэг байсан. Үүнийг хийж чадсандаа баяртай байна” гэжээ.

Одоогоос 19 жилийн өмнө Испанийн теннисчин Алекс Корретха “ATP Finals”-д оролцсон эхний жилдээ түрүүлж байсан юм.

Зураг