Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Энхжин: Намайг чин сэтгэлээсээ дэмжиж байсан бүх хүмүүст маш их баярлалаа

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дэлхийн гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World 2017” тэмцээнд улсаа төлөөлөлн оролцож шилдэг 15-т шалгарсан мисс Ц.Энхжингийн сууж яваа онгоц дөнгөж сая "Чингис хаан" ОУНБ-д газардлаа. 

Тэрбээр "Намайг чин сэтгэлээсээ дэмжиж байсан бүх хүмүүст маш их баярлалаа.

Манай Монголчууд цөөхүүлээ хирнээ гурван шагналыг авч чадлаа. Дараагийн миссээ тэмцээнд нь эртнээс бэлдэж эхэлье гэж бодож байгаа.

24 жилийн турш өөрийгөө бүх талаар хөгжүүлье гэж хичээж явсны үр дүн гарсан. Би бүх хүчин чадлаараа хичээсэн.

Шилдэг 15 оролцогчийн хамгийн эхэнд нэр дуудагдсанд маш их баяртай байна" гэв.

"Миний охин дэлхийн миссийн тэмцээнээс гурван цомын эзэн боллоо" 
 
Гэрэл зургийг mpa.mn

Ц.Энхжингийн аав Б.Цэвээндаш "Гоо сайхны олимп гэгддэг 67 дахь удаагийн дэлхийн миссийн тэмцээн өрсөлдөөн ихтэй боллоо. Энэхүү тэмцээнийг дэргэдээс нь үзэхэд их сайхан байлаа. Миний охины хувьд нэг сарын хугацаанд энэ олон ажлыг амжуулж дэлхийн миссийн тэмцээнээс гурван цомын эзэн боллоо.

Дараагийн миссийн тэмцээнд оролцогчдод хугацаа их өгөх хэрэгтэй.

Цаашдаа Монголынхоо миссийг 2018 оны нэгдүгээр сардаа шалгаруулаад бэлдэж эхлэх хугацаа өгөх нь зөв болов уу?

Монгол хүн болж төрснөөрөө, Монголчуудаараа маш их бахархаж байна. Охиныг минь дэмжиж байсан бүх Монголчууддаа их баярлалаа".

Фото: Ц.Энхжин эх орондоо ирлээ

Гэрэл зургийг mpa.mn

Түүний “Miss World 2017” тэмцээнд гаргасан амжилтууд:

  • Head to head challenge-д группээсээ шалгарч шилдэг 40-д багтсан
  • Miss Multmedia төрлийн ялагч
  • Beauty with a purpose TOP -20
  • Miss Sport төрөлд TOP -8
  • Miss Top Model төрөлд TOP -30
  • Dances of the World TOP -5 
  • Мөн People’s choice буюу Ард түмний сонголт төрөлд тэргүүлж Шилдэг 15-д шалгарч чадсан юм.

Дэлхийн 118 орны миссүүд 20 гаруй хоногийн турш өөрсдийн авьяас, гоо үзэсгэлэн, ур чадвараараа өрсөлдөж, явцын оноог цуглуулсан юм.