Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, Японы балетчдийн хамтарсан тоглолт боллоо

ikon.mn
2017 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Монгол Улс, Япон Улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд япон болон тус улсад ажилладаг монгол балетчид хамтран модерн урсгалын “Хязгаараас ангид” бүжгэн жүжгийг найруулж Корпорейт конвеншн төвийн тайзнаа энэ сарын 18-ны өдөр монголчуудад толилууллаа.

Дипломат харилцааны ойн хүрээнд 20 гаруй соёл, урлагийн арга хэмжээг хоёр орны олон нийтэд дэлгэн толилуулсан бөгөөд энэхүү “Хязгаараас ангид” бүжгэн жүжиг 45 жилийн ойн соёлын арга хэмжээний отгон урлагийн арга хэмжээ боллоо.

Энэхүү тоглолтыг эх орондоо амжилттай тавьсан монгол балетчид А.Хангай, Б.Батболд, О.Лхагвасүрэн болон манай бүжигчдийг дэмжин хамтран ажилладаг японы алдартай бүжигчин, бүжиг дэглээч Фунааки Жо, нийт уран бүтээлчдэд ГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэн талархал илэрхийлж, уран бүтээлийн амжилт хүслээ. 

 

Эх сурвалж: ГХЯ