Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ын дарга хэн болох нь маргааш тодорхой болно

Т.Саран, iKon.mn
2017 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

МАН-ын XXVIII Их хурал өнөөдөр эхэлсэн. Өнөөдрийн хурлаар намын дүрэм болон мөрийн хөтөлбөрийн шинэчлэлийг хэлэлцэнэ. 

Харин маргаашийн хурлаар МАН-ын даргыг сонгох юм. 

Одоогийн байдлаар:

  • Ерөнхий сайд У.Хүрэлсүх, 
  • УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа,
  • МАН-ын гишүүн Н.Дэмбэрэл, 
  • "Эксклюзив" компанийн гүйцэтгэх захирал Г.Майцэцэг нар намын даргад нэр дэвших өргөдлөө өгчээ. 

1,309 төлөөлөгч оролцох уг хурал энэ сарын 22-ны өдөр хүртэл үргэлжилнэ.