Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путины цуваанд бөмбөг тавьсан гэх мэдээлэл худлаа болох нь батлагджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Бямба гарагт Санкт Петрбург хотод ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины автомашины цувааг явах зам дагуу 50 орчим бөмбөг байрлуулсан тухай утсаар олон удаа мэдээлсэн байна.

Уг мэдээлэл нь худлаа байсныг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ. Песков “Телефон утасны террористууд өдөржингөө хуурамч дуудлага хийсэн болох нь батлагдлаа. Өглөөнөө эхлээд 60 орчим ийм дуудлага ирсэн. Дуудлагад нийтдээ 50 орчим бөмбөгийг Путины цуваа явах газруудын дагуу, мөн түүний зочилж магадгүй байгууламжуудад байрлуулсныг мэдээлсэн юм” гэсэн байна.

“Телефон террористууд”-ийг хэн болохыг тогтоож чадаагүй байгаа ба гадаад орноос байх магадлал өндөр гэж тэр бас мэдэгджээ.

Песков “Телефон утасны танхайчууд, террористууд гээд тэднийг юу ч гэж нэрлэж болно. Гэхдээ энэ бол гэмт хэрэг бөгөөд эрт орой хэзээ нэгэн цагт илэрнэ гэдэгт би итгэлтэй байна” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

Хуурамч дуудлагын тухай Путинд мэдэгдэж, аюулаас хамгаалах албаныхан ерөнхийлөгчийн айлчлалыг тасалдуулахгүй байх арга хэмжээг авсан гэнэ.

 

Эх сурвалж: ТАСС