Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Түвдэнбалжир: "Зэс эрдэнийн хувь" ХК-ийн 24,500 хувь нийлүүлэгчдийн эрх ашиг зөрчигдлөө

Т.Саран, iKon.mn
2017 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Зэс эрдэнийн хувь" компанийн хувьцаа эзэмшигчид өнөөдөр мэдээлэл хийлээ. 

"Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөл"-ийн гүйцэтгэх захирал Ш.Түвдэнбалжир ""Зэс эрдэнийн хувь" ХК 2010 оны 6 дугаар сарын 21-нд байгуулагдсан.

Тус компанийн хувь нийлүүлэгчдийн хурал болж байгаатай холбогдуулан 24,500 хувь нийлүүлэгчдийн эрх ашиг зөрчигдөж байна. 

"Зэс эрдэнийн хувь" ХК-ийн өмчлөлийг хууль бус аргаар Бльюмон ХХК-д байгааг зогсоох хэрэгтэй. 24,500 хувь нийлүүлэгчдийн эзэмшиж байгаа хувьцааны нэрлэсэн үнэ 1,000 төгрөг байсныг 105 төгрөг болгон нийт дүрмийн санг үндэслэлгүйгээр бууруулж байгааг мөн зогсоох цаг болсон.

"Зэс эрдэнийн хувь" ХК-ийн хувь нийлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах түр хороог байгуулан тус компанийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохын тулд санхүүгийн үйл ажиллагаанд нь хөндлөнгийн аудит оруулж, дүгнэлт гаргуулсан хууль хяналтын байгууллагад хандаж байна. Уг компанийн хувьцааг Монголын ард түмэнд ашиглуулах хэрэгтэй.  

Тус хаалттай хувьцаат компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани болохыг эсэргүүцэж байгаа. "Зэс эрдэнийн хувь" ХК нь Санхүүгийн Зохицуулах Хорооны 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн албан шаардлагын дагуу нээлттэй, хаалттай компани эсэх нь тодорхойгүй байхад компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани болгох нь эрх зүйн хувьд ойлгомжгүй байна.

Өрийг хувьцаагаар солихтой холбогдуулан 2016 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн 01 тоот тогтоолын 3, 4, 5 дугаар заалтуудыг хүчингүй болгосныг зогсоох шаардлагатай. "Зэс эрдэнийн хувь" ХК, Бльюмон ХХК хоорондын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээгээр хүлээсэн үүргээсээ буцаж, одоогийн хийгдэж буй булхай луйвраа далдлах оролдлого  гэдэг нь тодорхой юм. 

Хувь нийлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах хороонд өнөөдрийн байдлаар 120 гаруй иргэд нэгдээд байна" гэлээ.