Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

“ЖИГҮҮР ГРАНД” групп Азийн үл хөдлөх хөрөнгийн дээд шагнал хүртлээ

ikon.mn
2017 оны 11 сарын 20
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсын барилгын салбар Ази тивд үнэлэгдсэн таатай мэдээгээр Та бид шинэ долоо хоногийг эхлүүлж байна. Ингэхдээ зөвхөн монгол инженерийн шийдлээр 100 хувь монгол ажилчдыг нэгтгэн 30 орчим жил үйл ажиллагаа явуулж буй үндэсний хөрөнгө оруулагч, бүтээн байгуулагч компани Ази тивийн нэр хүндтэй, тэргүүн шагнал хүртсэн нь монгол ур ухаан, монгол чанар олон улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хэрхэн үнэлэгдэж эхэлсний тод жишээ болж байна.

 

“Asia property awards” буюу Азийн үл хөдлөх хөрөнгийн шагнал гардуулах тэргүүн дээд ёслолын ажиллагаа 11 дүгээр сарын 8-ны өдөр Сингапур улсад зохион байгуулагдаж, нийт 17 номинацид Ази тивийн шилдгүүдийг шалгаруулахад манай улсын “Жигүүр гранд” групп “Special Recognition in CSR” буюу Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч тивийн шилдэг компани шагнал хүртлээ.

Түүнчлэн “Best Apartment Development” номинацид тус группийн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойно баригдаж буй “Parkview Residence” хотхон нэр дэвшиж өрсөлдсөнөөс “Highly recommended” буюу Шүүгчдийн таашаалд нийцсэн шилдэг шагналын эзэн болсон байна.

 

“Жигүүр гранд” групп нь Монгол Улсын барилгын салбарт 28 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй үндэсний ууган бүтээн байгуулагчдын нэг. Энэ хугацаанд нийт 3000 гаруй айлын орон сууцыг ашиглалтанд оруулж мөн оффис үйлчилгээ, ажлын байрны зориулалттай олон бүтээн байгуулалтыг Монгол улсдаа сүндэрлүүлэн барьжээ.

“Asia property awards” ёслолоос Шүүгчдийн таашаалд нийцсэн шилдэг шагнал хүртсэн “Parkview Residence” хотхон нь “Жигүүр гранд” группийн одоо хэрэгжүүлж буй төсөл юм.

Орон сууц нь "Орчин үеийн хэрэглээнд нийцсэн, оршин суугчдынхаа ая тухыг хангасан тохилог хотхон юм" гэж шагнал гардуулах ёслолын ажиллагааны шүүгчдийн зүгээс тодотгож дүгнэсэн байна.

 

“Parkview Residence” хотхонд 540 айлын орон сууц, оршин суугчдын хэрэгцээнд нийцүүлсэн “Парк Од” үйлчилгээний төв нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү шууд холбох битүү, шилэн гүүрэн гарц байгуулахаар “Жигүүр гранд” группийн барилгын салбарын мэргэжлийн 500 гаруй барилгачид ажиллаж буй юм байна. “Жигүүр гранд”  групп нь 28 жилийн хугацаанд Монгол Улсын барилгын салбарт 8000 гаруй боловсон хүчинг бэлтгэн туршлагажуулсан түүхтэй аж.

 

Ямартай ч Азийн үл хөдлөх хөрөнгийн шагнал гардуулах тэргүүн дээд ёслолын ажиллагаанд Монгол Улс энэ жил анх удаагаа оролцож, томоохон амжилтуудыг үзүүллээ. “Жигүүр гранд” групптэй хамт манай улсаас “Номин Констракшн”, “Түрэлт”, "Өндөр улаан трэвел", “Аsia pacific investment partners” зэрэг компаниуд оролцож, Монгол Улс нийт 6 дээд шагналын эзэн болжээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.