Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: ХДХВ, ДОХ-ын өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгнө

ikon.mn
2017 оны 11 сарын 20
iKon.MN

Бишрэлт зочид буудлын Даймонд танхимд

09:00 цагт "Хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх албадан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зам” салбар дундын зөвлөлгөөн болно.

Нээлттэй Нийгэм Хүрээлэнд

12:00 цагт Хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг үндэсний сүлжээдийн төлөөлөл хамтран 2017 онд НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Хорооноос МУ-ын Засгийн газарт хүргүүлсэн дүгнэлт зөвлөмжийг танилцуулна.

Нийслэлийн Хангарьд ордоны ёслолын танхимд

11:00 цагт Нийслэлийн хүүхдийн элчийн андгай өргөх үйл ажиллагаа болно.

Хэвлэлийн хүрээлэнд

11:00 цагт ХДХВ, ДОХ-ын Дэлхий нийтийн анхаарал хандуулах өдрийг угтаж Монгол Улсад болон дэлхий нийтийн ХДХВ, ДОХ-ын өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгөх уулзалт, ярилцлага болно.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт "Зэс эрдэнийн хувь" компанийн хувьцаа эзэмшигч хохирогчид хэвлэлийн бага хурал хийнэ. 

11:30 цагт МАХН-ны удирдлагууд цаг үеийн болон бусад асуудлаар мэдээлэл хийнэ.