Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Түвшинбаяр: Өмнөө тавьсан зорилгынхоо төлөө шантралгүй хөдөлмөрлөвөл хүн бүхэнд боломж байдаг

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол бахархлын өдрөөр Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаярт "Чингис хаан" одонг хүртлээ.

Тэрбээр шагнал авсныхаа дараа үг хэллээ.


Н.Түвшинбаяр "Эрхэм гэр бүл, багш нарын минь хайр халамж, үргэлж намайг дэмжиж ирсэн найз, нөхөд эрхэм багш нарын минь надад сургасан эрдэм, ухаан, хамтран зүтгэгчидийн минь хөлс, хүч эртнээс бахдам түүхтэй өвөг дээдсийн минь буян заяа, түмэн олны минь хүлээлгэсэн итгэл найдварын хүч билээ. 

Монгол хүн олимпийн их наадамд оролцож эхэлсэн цагаас Монголын үе үеийн шилдэг тамирчид, дасгалжуулагчдын нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээр Монгол Улсад минь олимпийн анхны медаль ирсэн гэж би боддог. Энэ медаль үндэсний бахархалыг сэргээж, эв нэгдлийг дагуулан ирсэнд туйлын их баяртай байдаг.

 
Гэрэл зургийг mpa.mn

Аливаа хүн өмнөө тавьсан зорилготой, зорилгынхоо төлөө тууштай шантралгүй хөдөлмөрлөвөл хүн бүхэнлд боломж байдаг гэж би боддог. 

Эх орон Монгол хүнээрээ бахархаарай.

Монгол бахархалыг бүтээхийн төлөө шантралгүй зориорой.

Эх орныхоо төлөө зүтгэхээс илүү бахархал гэж үгүй билээ. Монголоо гэсэн сэтгэлийг хойч үе үр хүүхэддээ өвлүүлэн үлдээх нь бидний үүрэг гэж ойлгож байна.

Миний бие цаашид өөрийн хийж чадах бүхнээрээ эх орныхоо хөгжил, цэцэглэлтийн төлөө чармайн зүтгэх болно.

Агуу их төрийн минь сүлд өнөд ивээж, төрийн нуруу түвшин, түмэн олны минь заяа өөдөө байг" гэв.