Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Энхжин шилдэг 15-д шалгарлаа

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World 2017” тэмцээн өнөөдөр БНХАУ-ын Санья хотноо болж байна.

Дэлхийн 118 орны миссүүд 20 гаруй хоногийн турш өөрсдийн авьяас, гоо үзэсгэлэн, ур чадвараараа өрсөлдөж, явцын оноог цуглуулсан юм. 

Харин Монгол Улсаа төлөөлөн оролцож буй мисс Ц.Энхжин амжилттай оролцож Шилдэг 15-д шалгарлаа. 

Тэрбээр дараах амжилтуудыг үзүүллээ.

  • Head to head challenge-д группээсээ шалгарч шилдэг 40-д багтсан
  • Miss Multmedia төрлийн ялагч
  • Beauty with a purpose TOP -20
  • Miss Sport төрөлд TOP -8
  • Miss Top Model төрөлд TOP -30
  • Dances of the World TOP -5 
  • Мөн People’s choice буюу Ард түмний сонголт төрөлд тэргүүлж Шилдэг 15-д шалгарч чадлаа.

Харин 67 дахь удаагийн Дэлхийн мисс тэмцээний титмийг Энэтхэгийн гоо бүсгүй авлаа. 

 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.