Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас “Итгэл-Зүтгэл-Хариуцлага” сэдэвт зөвлөгөөнийг Төрийн ордонд зохион байгууллаа.
Зөвлөгөөн нь үндэсний хөгжлийн бодлого, үзэл баримтлал, 2018 оны улсын төсвийн талаар аймаг, нийслэлийн Засаг дарга нарт нэгдсэн ойлголт өгч, Засгийн газрын Албан даалгаврыг орон нутагт хэрэгжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах талаар үүрэг, чиглэл өгөх зорилготой юм.
Зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин үг хэлэв. Ирэх онд төсвийн хөрөнгө оруулалт, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн хэмжээ өмнөх оноос нэмэгдсэн. Иймээс гүйцэтгэгч шалгаруулах, төсвийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, бүтээгдэхүүн худалдан авах, төсөл шалгаруулах ажлаа цаг алдалгүй эхлэх, тэвчиж болох зардлыг хэмнэх, орон тоо нэмэхгүй байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт анхааруулав.
Мөн Засгийн газрын Албан даалгаврын дагуу сахилга хариуцлага, дэг журмыг бүх шатанд чанд баримтлан, үр дүнтэй ажиллахыг чиглэл болголоо.
Зөвлөгөөнд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар үндэсний хөгжлийн бодлогын өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар илтгэл тавилаа.
Манай улс 2016 оны байдлаар:
Улс орны хөгжлийн алсын харааг 2050 он хүртэл таван үе шаттай тодорхойлоод байна. 2018-2021 онд “Нэгдмэл зорилготой Монгол Улс” болох юм. Энэ хугацаанд ажлын байрыг нэмэгдүүлж, үйлдвэрлэгч, экспортлогч эдийн засгийн суурь бий болгоно.
Мөн уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн суурийг тавьж, боловсруулах салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, дэд бүтцээ хөгжүүлэхийг зорьж байна. Томоохон төсөл, хөтөлбөрийг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлж, төрийн бүх шатанд иргэддээ ээлтэй засаглалын болон институцийн шинэчлэл хийх юм.
Цаашид :
Зөвлөгөөнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ оны төсвийн тодотгол болон ирэх оны төсвийн талаар аймаг, нийслэлийн Засаг дарга нарт мэдээлэл өглөө.
Ирэх оны төсөв хэрэгжсэнээр иргэд, аж ахуйн нэгжийн орлого нэмэгдсэн, төгрөгийн ханш тогтворжиж улмаар чангарсан, зээлийн хүү буурсан байх болно гэж тооцоолж байгааг Сангийн сайд хэлэв.
Төсвийн хөрөнгө оруулалтын 40 хувийг сургууль, цэцэрлэг барих, өргөтгөхөд зарцуулснаар хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдаж, гурван ээлжээр хичээллэдэг сургуульгүй болно. Орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор 147 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэдгийг тодотгов.
Зөвлөгөөнд оролцсон Засгийн газрын гишүүд салбарынхаа өвөлжилтийн бэлтгэл, цаг үеийн ажил, аймаг, нийслэлийн удирдлагууд тухайн орон нутагтаа хийхээр төлөвлөсөн зарим ажлаа танилцууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.