Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Paradise Papers" офшор баримтын эхний багц дэлгэгдлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг

ICIJ (Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консерциум) байгууллага энэ сарын эхээр Британий захиргаанд байдаг арлуудад бүртгэлтэй офшор компаниуд, тэдний эздийн том хэмжээний мэдээллийг олж авснаа зарласан юм.

"Paradise Papers" гэж нэрлэгдсэн уг материалыг Appleby хуулийн фирмээс олж авсан бөгөөд хэмжээгээрээ өмнө илэрч байсан "Panama Papers" бичиг баримтын дараа орохуйц том дата ажээ.

Материалуудыг онлайн дата болгон хувиргах, нэгдсэн бүтцэд оруулах ажил хийгдсэний үр дүнд эхний 25,000 орчим бичлэг бэлэн болсон байна. Өчигдөр орой эхний багцыг сайт дээрээ байрлуулснаа ICIJ зарлажээ.

Эхний багц мэдээлэл дотор Монгол улстай холбоотой хэд хэдэн нэр илэрсэн байна. Офшор данстай байх нь хууль бус үйлдэл биш, харин хууль бус ажиллагаагаа нуун дарагдуулсан бол буруутай гэдгийг ойлговол зохино.

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.