Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: “Хүсээгүй дайныг зогсооё”

С.Бадрал, iKon.mn
2017 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх Дэлхий нийтийн өдөр"-ийг жил бүрийн 11 дүгээр сарын 3 дахь 7 хоногт дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Манай улсын хувьд “Зам тээврийн ослын улмаас хохирсон иргэдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх” өдрийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчэлин хийд, Сүүн гол зам ТББ болон Монголын Landcruiser клубтэй хамтран 4 дэх жилдээ “Хүсээгүй дайныг зогсооё” нэгдсэн уриан дор өнөөдөр зохион байгуулж байна.

2016 онд манай улсад  нийт 107,559 осол гэмтлийн тохиодол бүртгэгдснээс 17,197 буюу 16 хувь нь  зам тээврийн ослоос шалтгаалсан байх бөгөөд энэ нь  нийт осол гэмтлийн шалтгааны хоёрдугаарт орсоор байна. 

2017 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нийт 30,588 зам тээврийн осол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 16.8% хувиар буурсан байгаа боловч амь насаа алдсан 431 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3%-иар өссөн бөгөөд ослын улмаас 980  хүн хүнд, хүндэвтэр байдлаар гэмтэж,  иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 4 тэрбум 192.6 сая төгрөгийн  хохирол учирчээ.

Зам тээврийн ослын улмаас хохирсон иргэд болон тэдний ар гэрийнхний дуу хоолойг олон нийтэд хүргэх, тэдний дуу хоолойгоор дамжуулан бусад замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх, зам тээврийн ослын хор уршиг, үр дагавар, түүнээс урьдчилан сэргийлэхийн тулд авч хэрэгжүүлж болох арга хэмжээнд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.  

 
Гэрэл зургийг mpa.mn

Монголын Landcruiser клубтэй хамтран хүндэтгэл үзүүлэх автомашины цувааг зохион байгуулж,  Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчэлин хийдтэй хамтран Идгаачойнзинлин дацанд Ерөөл хурах, Гандан дуганд Номын сахиусанд залбирал даатгал хурж, үүрэн телефоны Mobicom, Unitel, G-mobile-н операторуудаар дамжуулан иргэд, олон нийтэд сэрэмжлүүлэг мессеж хүргэх зэргээр ослын хор уршгийг таниулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаануудыг зохион байгууллаа. 

Иймд хайртай бүхнээ гарч болзошгүй зам тээврийн осол, гэмтлээс хамгаалж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд сахилга, соёлтой оролцохыг та бүхэнд ЗЦА-наас уриаллаа. 
Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг