Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Тесла анхны цахилгаан ачааны машинаа танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын цагаар Пүрэв гарагийн орой буюу саяхан Тесла компани анхны ачааны автомашинаа танилцуулжээ.

Дизель хөдөлгүүртэй машинуудтай харьцуулахад аюулгүй, хэмнэлттэй гэх уг бүтээлээ Теслагийн гүйцэтгэх захирал Илон Маск танилцуулсан юм.

Шинэ ачааны автомашин нь

  • Нэг цэнэглэлтээр 800 км зам туулна
  • Шинээр гаргасан өндөр хурдтай Megacharger цэнэглэгчээр 30 минут цэнэглэхэд 650 км зам туулах чадалтай болдог
  • Ачаагүй үедээ 5 секундэд 0-100 км/цаг хүртэл хурдаа нэмж чаддаг
  • 36 тонн ачаатай үедээ 20 секундэд ийм хурд авч чаддаг
  • Цуваанд нэг нь жолоочтой байхад бусад нь дагаад жолоочгүй явж чаддаг
  • Салхины шил нь тусгай хамгаалалттай материалаар хийгдсэн гэнэ

Шинэ машин нь нэг сая миль буюу 1.6 сая километр зам туултлаа эвдрэлгүй ажиллаж чадна гэдэгт Тесла итгэлтэй байгаа гэжээ.

Ачааны машиныг 2019 онд үйлдвэрлэж эхлэх бөгөөд $5,000 төлөөд захиалгаа өгч болох гэнэ.

Бэхжүүлсэн баттерейтэй тул гадны нөлөөнд эвдрэхгүй, хүндийн төв маш дор бүтээгдсэн тул аюул осол багатай гэж танилцуулгад дурджээ. Бас нэг сонирхолтой шийдэл нь машины жолоочийн бүхээг юм. Уламжлалт нэг талдаа суудалтай биш, жолооч голд нь сууж машиныхаа бүх талыг хянаж байхаар бүтээгдсэн байна.

Машины гадна байрлуулсан камер нь замд тааралдах сэжигтэй зүйлсийг өөрөө мэдэрч жолоочид анхааруулдаг байх гэнэ. Одоогоор Германы Даймлер компани энэ оны эхээр хүнд даацын цахилгаан машины загвараа танилцуулсан. Нэг цэнэглэлтээр 350 км зам туулах энэ машинаа хэзээ үйлдвэрлэж эхлэхийг Германчууд мэдээлээгүй юм.

 
 
 
 

 

Эх сурвалж: Business Insider