Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп: Түүний гар хаана яваад байна аа?

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын урлаг, улс төрийн элитүүдийн дунд бэлгийн дарамтын хэргүүд үргэлжлэн дэлгэгдсээр байна.

Сүүлд Миннесота мужийн сенатор Аль Франкены 10 орчим жилийн өмнөх нэг хэргийг радио сувгийн хөтлөгч Лиан Твиден дэлгэжээ. Франкен өмнө нь хошин урлагийн жүжигчин байсан юм. Хөтлөгч эмэгтэй, Франкентай 2006 онд Афганистанд байрлаж байгаа цэргүүдэд тоглолт үзүүлэхээр аялж байжээ.

Нислэгийн үеэр унтаж байсан эмэгтэйн хөхийг барьж байгаагаар Франкен зургаа авхуулсан нь сүүлд ил болсон байна. Твиден ийм зураг авхуулснаа мэдээгүй бөгөөд Афганаас эргэж ирснийхээ дараа зургийг үзсэн ажээ.

Мөн Франкен тэнд байхдаа тайзан дээр гарахаас өмнөх бэлтгэл сургуулилалт нэрээр хөтлөгч эмэгтэйг хүчээр тэврэн үнсэж байсан гэнэ. Продюсер Харви Уэйнштэйн болон бусад нэр цуутай эрчүүдийн хэргийг дэлгэх хөдөлгөөн өрнөж эхэлсэнтэй холбоотойгоор энэ бүхнийг Твиден ил болгосон байна.

Франкен энэхүү аялалынхаа дараа 2008 онд Миннесота мужийн сенатораар сонгогдож, өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа юм.

Тэр Твидений мэдэгдлийн дараа албан ёсоор уучлал гуйж, өөрийгөө тэнэг үйлдэл хийсэнд буруутгажээ.

Хэдхэн цагийн өмнө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ тухай твиттер хуудсандаа бичсэн байна. Тэр “Аль Франкений зураг үнэхээр муухай юм. Нэг зураг мянган үг хэлсэнтэй тэнцүү. Түүний гар хаана яваад байна аа?” хэмээн бичжээ.

Өнгөрсөн долоо хоногт Алабама мужаас сенатад нэр дэвшиж байгаа Бүгд Найрамдах Намын Рой Мүүрийн өсвөр насны охинтой холбоотой хэрэг мөн дэлгэгдсэн юм.

 

Эх сурвалж: The Guardian