Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Рожер Федерер, Жэк Сок нар хагас шигшээд шалгарлаа

SPS телевиз
2017 оны 11 сарын 17
SPS
Зураг зураг

“ATP Finals”-ийн хэсгийн тоглолтууд шувтарч хагас шигшээд өрсөлдөх теннисчдийн нэрс тодорсоор байна.

“Борис Бекер”-ийн хэсгээс дэлхийн чансааны хоёр, Швейцарын теннисчин Рожер Федерер хэсгийн эхний хоёр тоглолтод дараалан ялалт байгуулж хагас шигшээд шалгарах эрхээ аваад байсан хэдий ч Швейцар залуу сүүлийн тоглолтод Хорватын теннисчин Марин Чиличийг 6:7 (5:7), 6:4, 6:1-ээр хожиж хэсгээ тэргүүлсэн.

Харин түүний араас хагас шигшээн дараагийн эрхийн төлөө сүүлийн үед форм сайтай байгаа АНУ-ын теннисчин Жэк Сок болон дэлхийн чансааны гуравт бичигдэж буй Герман залуу Александр Зверев нар өрсөлдсөн.

Энэхүү өрсөлдөөнд сүүлийн үед форм сайтай байгаа Жэк Сок 6:4, 1:6, 6:4-өөр өрсөлдөгчөө буулган авч дараагийн шатны эрхээ авлаа. Тэрбээр хагас шигшээ Болгар залуу Григор Димитровтой өрсөлдөх юм.

Зураг