Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Уурхайн гүнээс нэг осолдогчийг гаргалаа

ikon.mn
2017 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Налайх дүүрэгт иргэн Б-гийн сэргээн ашиглаж буй нүүрсний бичил уурхайд нуралт үүсч, хувиараа нүүрс олборлогч хоёр иргэн нүүрсэнд дарагдлаа гэсэн дуудлагаар 2017.11.16-ны 04:00 цагаас эхлэн ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн аврах бүлэг ослын голомтод ажиллаж байна.

Улмаар 12 цаг ажилласны эцэст нурангид дарагдсан нэг осолдогчийг 16:19 цагт гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө.

Одоогийн байдлаар уурхайн гүнд дахин нуралт үүссэн тул аврагчид уулын нуралтаас хамгаалах бэхэлгээг хийж, хоёр дахь осолдогчийг хайх ажиллагааг явуулж байна.

18:15 цагт уурхайн нурангид дарагдсан хоёр дахь осолдогчийг олж гарган, холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.